Tuesday, March 24, 2015

Зорилго

30-д насны хямрал юм байлгүй.. :) ойрд энэ талаар их бодох боллоо..
10 жил, оюутан насны романчик үедээ энэ талаар бас их боддог байж.. Мэдээж хүүхэд байсан болхоор бүдэг бадаг, мөрөөдөл төдий л байж. Тэр үед манай ангийн найз Японд сурахаар бэлдэж байхдаа "Ямар люмино - н дуунд гардаг -3, 4 -р хороололд хоёр өрөө байртай... гэдэг шиг амьдралтай бишдээ.." гэж билээ.. Тэрий нь сонсоод яг үнэндээ тиймэрхүү л юм төсөөлцөн явж байснаа мэдэж авсан шд.. :) Маниусыг тэгээд мангайгаад явж байхад тэр найз маань ямар ч сүрхий байсын.. кк

Тэгэс гээд ажилд ороод энэ бодлоо мартжээ. Тэгээд ирээдүйгээ компанидаа даатгацан байдалтай, амбиц байхгүй яваад байсан энэ амьдрал өнгөрөх шинтэй.. :)

Нэг мэдсэн хамаг л юмаа хийж амжуулах учиртай 30 - 40 насны 2 - ыг нь тавиад туучиж.. Тэгээд гэнэт пауз аваад явж байгаа зүгтээ харсан чинь хүсч байснаасаа шааал өөр тийш явж байх юм. Хамаг л үнэ цэнэтэй гэр бүл, хүсэл мөрөөдөл, хувийн хөгжил, цаг хугацаагаа золиослоод хүний ажлыг хийнгээ инээдтэй цалин аваад явж байх юм. 10 жилийн дараа компаны ахлах инженер, салбарын тэргүүний ажилтан цолтой нэг нөхөр байхым биздээ.. кк

Тэгээд явмаар байгаа зүгрүүгээ харсан чинь хоёрдмол зам зурайж байна. Нэг нь жаахан аминчхан талруугаа.. Ойн цоорхойд байшингаа бариад, хүссэнээрээ амар жимэр амьдрах.. Энэ бараг романчикдуу хүн бүрийн хүүхэд үеийн мөрөөдөл байхаа.. Хүмүүс томрохын хэрээр ахуйдаа баригдаад ч юмуу иймэрхүү зүйлдээ ач холбогдол өгөхөө больчихдог юм шиг. Ямартаа ч миний энэ мөрөөдөл улам л хүчтэй оргилж, бодох тусам догдлуулсаар байгаа. Ойрын жилүүдэд хүрэх нь ч тодорхой. Яг төсөөлж байсан шиг дүүрэн номын сан, ил зуух, мужааны өрөө, hobbit - ын гэр шиг тохь тух... :)
Нөгөө зам нь улс орон руугаа чиглэсэн.. ааяа..
Манай өвөөгийн үе гайхалтай өнгөрсөн гэж боддын. Хоцрогдсон бүдүүлэг эх орноо орчин үеийн улс болгож, хийж бүтээхийн эрч хүч, урам зориг, дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн, үнэт зүйл зарчим, хамтын хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, нүдэн дээр өөрсдийн гараар бүтээсэн эх орон нь цэцэглэн хөгжихийг хараад, бахархал дүүрэн..
Өвөө минь улс орондоо хийж бүтээсэн зүйлээр үр удам нь хэдэн үеэрээ бахархан дуурсахаар амьдарчээ.. Мэдээж бусдаар магтуулахдаа биш, энэ эх орондоо хайртайн хувьд өөрийн чадах зүйлээр хувь нэмэрээ оруулчмаар байдаг. Халаглах, шүүмжлэх, санаашрахаас хэтрэхгүй яваад байж болохгүй л дээ.

Тэгээд явах зүгээ бүр алсхан харсан чинь...
Гэгээрэл гээчид би анхнаасаа хүрнэ гэж боддогчгүй байлаа.. тэгээд хаашдаа хүрэхгүйм чинь энүүхэндээ зугаа цэнгэл хөөгөөд, мэдрэмжээ амталсан шиг амьдраад дуусъя гэж бодож явтал Нямсамбуу гавжын хичээл дээр "Зорилгоо алсхан тавь" гэдийм байна... :)
Тэгээд "алсхан" хараад шат шатны зорилгоо дайруулах маягтай аян замдаа мордоё доо.. :)

Tuesday, January 20, 2015

хуран үйлдсэн бүхэн мөнх бус...

Бүтээгч байх боломжтой гэж боддог байлаа.. Физик утгаараа ч тэр, ертөнцийн үүслийн онцгой цэгт Бүтээгч л нөлөөлсөн байж таарах гээд байв.

Гэтэл гэнэт нэг логик олж сонсоод..

Мөнхийн, туйлын, хувиршгүй бүтээгч байх боломжгүй тухай. Мөнхийн бүтээгч гэхээрээ мөнхөд бүтээгээд байх ёстой болж таарна. Хязгааргүй бүтээгээл, бүтээлүүд нь буюу хязгааргүй ертөнцүүд бүтээгдээл байх ёстой гэсэн үг.

Эсрэгээр нэг л бүтээгээд болчихсон гэвэл тэр бүтээгч өөрөө өөрчлөгдсөн гэсэн үг. Бүтээж байгаа бүтээгч, бүтээгээд дуусцан бүтээгч хоёр ялгаатай шүү дээ. Өөрчлөгддөг зүйл хэрхэн мөнх байж чадах билээ? 

зиа, энэ бол Бурхны шашны шүтэн барилдлагын онолоос цухас сонссон зүйл байлаа..
хүссэн, сонирхсон хүмүүс доорх хуудсаас мэдээлэл аваад оролцоорой гэж хүсэх байна.. https://www.facebook.com/www.Buddha.mn 
http://buddha.mn/education/

Дээрх санааг үгүйсгэх, эсвэл бүтээгчийг нотлох санаа байвал коммент үлдээнэ үү..