Thursday, February 28, 2008

The Secret

Нэгэн нууцыг та бүхэнд дэлгэе! Гэхдээ энэ нууц шүү!!

Татаж авах линк gogo.mn -с (Монгол хэлээр):
Тал нь,
нөгөө тал нь..

rapidshare link
http://rapidshare.com/files/98596413/secret.part1.rar
http://rapidshare.com/files/98598874/secret.part2.rar

Saturday, February 23, 2008

Жорлонд өнгөрүүлсэн амьдрал..

Уул нь эрхэмсэг блог юмсан. Гамп баас хүрмээр нэг юм биччиж. Яахав.. ганц удаа балиартчий..

Жорлонд орж "морио" харахыг тооцхоо байяа. Яалтачгүй амьдралын минь багагүй хэсэг жорлонд өнгөрчээ. Аймар хайрдаг хурц ирмэгтэй паалантай горшокоос эхлээд өдийг хүртэл 1000 гаруй цагийг юм бодоход зарцуулж. Ном унших зуршилаас болоод би ч удаан суудаг л даа. Бага байхад бүр донтоод хөдөө хашааныхаа жорлонд лаа авч орж байхав дээ.. Зун үнэр нь, өвөл даарах нь болохоос биш модон жорлон ч сайхан шүү дээ. Завсраар нь хорвоог харсан шээг.. Шинэ ухсан нь бүр ч кайфтай. Хнг!! гэчээл байжийтал тээр доор пялл!! гээл.. хэ хэ..
Хүн өөрөө өөртөө дуртай. Өөрийнх нь унгас өөрт нь муухай санагддагүй гэдгээр нэгэн багш маань энэ санааг баталж байсийн. Няцаашгүй жишээ шүү.. хэ хэ..
Хоол орохдоо сайхан байдагчлан гарахдаа ч бас аятайхан санагддаг. Дотор онгойгоод л ирдэг шүү дээ. Ялангуяа хоол идчээд гэдсээ дааруулчихаар юу юугүй нэг сонин мушгидаг даа. Ойрхон мөртлөө хурдан хурдан алхаал.. Яг л үйсэн бөглөөтэй шампанск буудуулж байгаа юм шиг..
Өдөр бүр мэдэрдэг амьдралын минь салшгүй хэсэг болохоор яалтачгүй олон дурсамжтай холбогджээ.

Багын минь салдаггүй нэг найз байлаа. Бүх юмийг хамт хийнэ. Хөдөөний жорлон дандаа хос байдаг болохоор нэг бол тэднийд, эсвэл манайд.. бүр баас хүрээгүй байсан ч нөгөөхөө дагаал цаас бариал хамт орно. Дүлэнгээ л юм яриад.. - За чи болжийно уу? би дуусчийна гээл.. (бас өөр чимээ ч сонсогдоно..)
Хамгийн гоё нь наадмын талбайн жоогоо байсын. Хүн бараг ордоггүй болохоор зун харьцангуй цэвэр.. Бид хоёр л очиж хэдэн өтий нь тэжээдэг байлаа. Сүүлдээ үнэр нь хүртэл нэг л дотно санагдаад. Ямарч л байсан тэгэж хамт баах нээх гоё санагддаг байсиймдаг. Африкын нэг омгийн тухай уншиж байсийн. Омгийн ахлагч хүндэт зочин ирвэл өндөр модны мөчир дээр
хамт сууж хүндэрдэг тухай. (хүндрэх! хөнгөрөх?) Тэр нь их хүндэтгэл юм байх. Авууштай л санаа. Би хувьдаа 0 -н өрөөгөө маш гоё тохижуулна гэж боддийн.
Сумын төвд бас хэд хэдэн нийтийн жорлон байх. Нэг нь доороо нохой ордог нүхтэй.. (Зах зээлийн хэцүү ч үе байж..) Мань хэд ч толгойг нь "онох" гэж их хөл хөөрцөг болдогсон. Бүр "бэлдэж" ирээл.

Танихгүй шинэ газар анх ирэхэд нэг л эвгүй байдаг даа. Миний ажигласанаар бол тэндхийн жоогоонд нэг сайхан хүндэрчихэд арай л өөриймсөг болоод дотно санагдаад явчихдаг юм шигээ.. Тэгээд дараа нь өөр тийшээ очих болохоор хуучин жорлонгоо үгүйлээд бүр зорин очиж баах хандлагатай болдог. Ер нь бол ийш тийшээ их явдаг хүмүүс ямар ч нөхцөлд тавтай хүндэрч сурах хэрэгтэй юм шиг байгаан. Түгжээгүй хаалга, балиар суултуур ч сураагүй хүнд бол хэцүү л асуудал. Суултуурны ирмэг дээр гарч зогсоод, хаалганы бариулаас зууран гаднаас татахад нь унахгүй тэнцвэрээ олж сууна гэдэг хэцүү шүү. Оюутны байранд амьдарч байсан хүн бол харин хаа ч алзахгүй дээ.
Явж явж хамгийн сайхан жорлон бол байгаль юм дөө.. энд би замын хажуудах дэрс бутийг хэлээгүй шүү.
Эзгүй хээр талд наран мандахыг хараал эсвэл өндөр уулын оройд алсын бараа ширтээл суухад ч айдаа мөн.. гэснээс биднээс өмнөх манай өвөө эмээ нарын үед амсар дээрх үлдэгдлий нь яаж шуухан болгож байсийм болдоо..

Wednesday, February 20, 2008

Хэт олны бэрхшээл..

Ерөнхийдөө сонголт хийх бэрхшээлийн тухай юм. Хүнд өгөх бэлэг сонгохоор их дэлгүүр ороод хоосон гарах дөхөж байсийм. Урьдчилж төлөвлөгөөгүй болохоор тэр байх л даа. Харин цөөхөн зүйлээс сонголт хийхэд амархан. Тиймдээ ч хөдөөнийхөн эрт гэрлэдэг байх.
Харин хотынхны хувьд бэрхшээл үүснэ. Дэлгүүрийн бараа шиг нэг дор эргүүлж тойруулж харчаад дараагийнхыг үзэх боломж тэр бүр байхгүй. Яг надад таарах размер, загвар, өнгөтэйг нь хайсаар байтал нэг мэдэхэд дэлгүүр хаах болчихно. Дэлгүүрийн талд нь ч ороогүй байдаг.. Энд эмэгтэй хүнийг бараа мэт үздэг зарим эрчүүдийн хандлагаар бичээгүй юм шүү.
Сонгох зүйлээ урьдчилан тооцчихвол боломжгүй ихэнхи хувилбарууд хасагдаад амар болно.
Тэгвэл чухам надад л тохирох тэр хүнээ олох боломжоо тооцьё. Монгол 2 500 000 хүнтэй. Үүний тал нь эмэгтэй гэвэл 1 250 000 болно. Хүүхэд хөгшидийг хасаад наслалт жигд тархалттай гэвэл 20 -с 28 насных нь 150 000 орчим болно. Үүний 60% -нь гэрлэсэн болон найз залуутай гэвэл free нь 60 000 үлдэж байна.
Үүнээс царай муутай, дурлахад хэцүүгий нь 70% гэж бодоод хасчуул 18 000.
Одоо зөв сонголт хийх магадлалаа тооцвол 0,000056 болно. Боломжгүй юм бишүү?
Олон удаа сонголт хийвэл магадлал нэмэгдэх л байх.. Гэхдээ л миний мэдэрч буйг адилхан мэдэрч, байгаа байдал, бүхий л хэлбэрээрээ тултал ойлголцож, мөрөөдлүүд нь хамтын мөрөөдөл болж, жаргалдаа багтран гудамжинд инээд алдатлаа дурлалцах тэр ганц хүнийг хайж олно гээд бодохоор.. Би өөрөө тийм ховор хүн биш л дээ. Байдаг л нэг нийтлэг хүн боловч өөртөө бол ганц хувь..

Still breathing хэмээх нэгэн гоё кинон дээр заяаныхаа ханийг зүүдэндээ хардаг, энэ чадвар нь удамшдаг нэг залуугийн тухай гардаг юм. Түүний аав, өвөө бүгд эхнэрээ зүүдэндээ олж харсан бөгөөд зүүднийхээ дагуу эрэлд гаран түүнээ олцгоосон. Тэр залуу ч зөвхөн түүнд л тохирох, ганцхан байх бүсгүйгээ олохоор зүүдээ манана. Төгөлдөр хуур, ширээн дээр, бүтээлэг нөмрөөд.. Зүүд нь бүдэг бадаг.. Ганц formosa гэдэг үгийг сонсоно.. Мань мэт шиг хүмүүсийн мөрөөдлөөр бүтсэн кино байх л даа.

Хүмүүс "бие биенээ" олдогт би итгэдэг. Үүнийг нар сар шиг найзууд минь хангалттай батална. Итгэл алдрах ч болоогүй ээ. Би түүнийг хайж байгаа шиг тэр ч бас намайг хайж байгаа..

Thursday, February 14, 2008

Валин ламын баяр


Problem of ..

Валентин - энэ дурлалын баяр мэт..
Дурлал хайр хоёрын ялгааг англиар яаж хэлдийн болдоо?

Monday, February 11, 2008

Хөлгийн дарвуул ганцаар цайрна

Ариун урсгал дор нь мяралзаж
Алтан нар дээр нь гийхэд
Догшин салхинаас амрыг эрэх мэт
Довтлох дарвуул шуургыг хүснэ

уншаад мартчихсан номны үлдэгдэл..

Monday, February 4, 2008

Нэр

Надад буй эрхэм зүйлсийн нэг нь нэр.. Хүн бүрд адилхан, хооронд нь ялгах гэж өгсөн нэр өөрийг нь хамгийн ихээр илэрхийлж, шууд төлөөлдөг болохоор л тэр биз. Бид хаана яаж төрөхөө сонгодоггүй шиг нэрийг ч бас сонголтгүй хүлээж авдаг. Гэхдээ Монгол улсын хуулиар нэг удаа солих шанс бий..
Хүнийг нэрлэхэд хэрэглэдэг үгнүүд маш онцгой утга илэрхийлдэг мэт.. Эрхэм хүнийхээ нэрийг сонсоход хамаг сайхан чанар нь, дотно мэдрэмж, өвөрмөц төсөөлөл нь анзаарагдахгүйгээр сэтгэлд төрнө. Нэрний цаадах хүнийг мэдэхгүй үед нэр бол зүгээр л үг.
Нэг Найз минь нэрээ сольсон юм. (Мягмар гэдэг.) Дуудаж дассан дотно хүн маань нэрээ соличихвол хэсэгтээ л эвгүй байдаг юм билээ.. Эрхэм хүнээ нэрээр нь дахиад хэзээ ч дуудахгүй гэхээс л .. Шинэ нэр нь огт танихгүй гадны өөр хүн шиг хүйтэн хөндий санагдана. (төсөөлөөд бодоорой..) Уг нь бол хүн нь хэвээрээ байдаг.. Яг л Мягмар байхгүй болчихсон, оронд нь яааг ижилхэн өөр хүн гараад ирчихсэн юм шиг л..
Мягмар гэдэг үг миний хувьд маш гайхалтай утгыг илэрхийлдэг бол бусад хүмүүст өөр утгаар ойлгогдоно. Хүмүүс нэрийг нь тогтоочихоод л танилцчихлаа гэдэг. Сайндаа л ажилладаг газар, төгссөн сургууль. Тэдгээр нь намайг илэрхийлэх мэдээлэл биш.. Бүр танилцуулах юмгүй хүмүүс ч байдаг мэт..
Үнэндээ намайг таньдаг хүн цөөхөн. Ээж аав минь ч сайн танихгүй байж магад.. (Энд л харин хэдэн "танил" -тай болж байх шиг..)
Хүн хэмээх агуу ертөнцийг илэрхийлдэг хамгийн товчхон энэ үгний үндсэн утга нь ихэнхдээ "эзэн" -дээ хамаагүй байдаг. Харин Т.Кампанеллагийн "Наран хот" зохиолд хүнийг шинж чанараар нь нэрлэдэг улсын тухай гардаг. Хүүхэд багадаа зоригтой байвал Эр зориг гэж дуудна. Ухаалаг байвал Ухаант гэх мэт.. Хөөрхнийг нь бодуул Царайлгаа! гэх биз.. Тэгээд хэрэв уг шинж чанараа гээвэл нэрийг нь өөрчлөх хуультай.. Тэр хотыхон намайг юу гэж дуудах бол? бас таныг? Манай малчид малаа тиймэрхүү байдлаар нэрлэдэг. Хээр, алаг, мухар гэхчилэн. Харин хүмүүсийн хувьд хоч тиймэрхүү үүрэг гүйцэтгэх талтай. Хамар (дээр дурьдагдсан Мягмарыг хэлжийнэ..) нэг удаа Дондог хэмээх ялааны тухай ярьж билээ. Болохгүй нь ч юу байхав. Дондог гэж сайхан л нэр..
Дондогийг цонхны шилэн дээгүүр явж байхад нь анх олж харсан гэдэг. Одоо ч хөөрхий "бурхан" болсон биз.. Ямартаа ч Дондог хэмээх ялаа байсийм шүү..
Хүн энэ хорвоод мөнх биш.. Мөнхөд үлдэх гэдэг харин мөнхийн хүслэн нь байх шүү.. Хүн үхэхэд нэр нь л үлддэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд харахад амьдралаас нь илүү нэр нь чухал байна. Нэрээ мөнхөлчих юмсан гээд амьдралаа, бас мөнхийн агуу бүтээлийг сүйтгэсэн жишээ байдаг шүү дээ.. (Геннис гээд ном байдагдаа.. ) Яалтачгүй намайг үхэхэд ачаас цаадах нь бараг мартаад дуусна. Яг л би элэнц өвөөгөө огт мэддэггүй шиг.. Цөөхөн агуу хүмүүсээс бусад нь яг л Дондог шиг үүрд арчигдана. Харамсмаар биш гэжүү? Хэдэн сая тэрбумаараа... Дондогийг ямар ялаа байсныг найз бид хоёр бас үүнийг уншиж та биднээс өөр хүн мэдэхгүй. Та биднийг үгүй болмогц Дондог хорвоогийн дурсамжаас арчигдана. Ер нь мөнх үлдэх хүслийн тухай тусад нь бичихээр шийдлээ..

Надаас хойш нэртэй минь хамт үлдэж хоцрох учраас блог минь наддаа эрхэм юм.

Friday, February 1, 2008

Хэлц үгс

Нэг тийм .. ёж хөгшчүүл байдаг даа.. тойроод суухаараа хэдэн биенээ явуулаал.. Гол нь тэдний хэрэглэдэг хэлц үг, зүйр үгнүүд нь үнэн гоё. Хажууд нь писсхийгээл сууж байхдаа байдгаараа цээжилдэг ч одоо санах гэхээр таг..

Хэдэн гоё гэсэн хэлц, зүйр үгсийг цуврал болгон оруулъя. Аялгуу сайхан Монгол хэлээ, уламжлалт соёлоо орчин үед нь хөгжүүлэн дэлгэрүүлье залуусаа.. Донжийг нь олвол хэлц, зүйр үгс санааг чинь улам хурцлах шидтэй билээ..

Айхаа арьсанд боож
Ичихээ эсгийнд боох

Алиа нь солио болох

Хэлтэн гүүнээс
Шувтан унага

Сүүнд халсан хүн тараг үлээх

Хэрэг болоход
Хэрмэн сүүл хясна

Хүргэний хүзүү бөх
Хүний морины нуруу бөх

Илжиг модон хударгандаа дуртай

Мууранд тоглоом
Хулганад үхэл

Бүдүүн өвс багтахгүй
Бүл улс

Олон санаатай хүн
Оргож чаддаггүй

Бүтэлгүй ламын
Бүрээ нь дуугарахгүй

Галаас зугтаж
Усанд унах

Гэрт цочсон нохой
Гадаа гарч хонь үргээх

Дур биеэ голохгүй
Дунд чөмөг сүүжээ голохгүй

эцэст нь:

Олон хэлбэл улиг
Цөөн хэлбэл билэг