Monday, December 22, 2008

ГАЛСАНСҮХ-Д ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Найзын бичсэн шүлэг

Чамд бурхан, чи хийсэн кино бүхэнд нэжгээд мөнгө гэдэг үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна гэсэн
Чамд бурхан, чи зохиосон дуу бүхэнд нэжгээд хайр гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна гэсэн
Чамд бурхан, чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд найдвартай гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна гэсэн
Чамд бурхан, чи шилжилтийн үед зовох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна гэсэн
Чамд бурхан, чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна гэсэн
Чамд бурхан, чи зохиосон хөгжим бүхэнд о ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи о ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна гэсэн
Чамд бурхан, чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна гэсэн
Чамд бурхан, чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж
Чи тэрний хэлсэн бүхнийг бүгдийг биелүүлдэг гэсэн
Галсансүхээ, чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий хуцаа!
Д.Нити

Monday, December 15, 2008

Эрмитаж мүзей

Оросын алдарт Эрмитаж музейн виртуал хувилбар


Энэ музейн алдартай зарим зургуудын татаж авах линкийг орууллаа.. (1200х1600)
http://rapidshare.com/files/173374379/State_Hermitage_Museum.part1.rar
http://rapidshare.com/files/173376192/State_Hermitage_Museum.part2.rar

share.gogo.mn -s
http://share.gogo.mn/64667491229372040

Saturday, December 13, 2008

Мэдрэмж.

Юу ч мэдэрдэггүй бол ямрав? компьютер шиг. Мэдлэгтэй, чадвартай хэрнээ юу ч мэдрэхгүй. Хэцүү л санагджийна, зарим нь амар гэх байх. Нэгэнт юу ч мэдрэхгүй болхоор тэр хэцүүг ч эсвэл амрыг нь ч мэдрэхгүй л дээ.. Аниргүй гэдэг шиг л..
Мэдрэмж маань биднийг юманд дуртай болгож хүслийг төрүүлнэ. Юм мэдрэхгүй бол хүсэл төрөх болуу? Буддаг энэ талаас нь тайлбарлаж болох л байх.. Бурхан багшийн сургаал гээд нэг улбар ном байдаг. Зовлонгийн үндэс нь хүсэл, хүсэхгүй байхын тулд мэдрэхгүй байх хэрэгтэй, үүний тулд 5 мэдрэхүйн үүд хаалгыг чандлан сахиваас зохимой.. Тэгээд тэд сайхан мэдрэмж бүхнээс хол явдаг, мэдрэхгүйн тулд ууланд гарч даяан хийдэг. Тэрийг жаахан мушгиул ингэж ойлгож болхоор. Ингэхэд Буддын шашинд жаргалын тухай ярьдаг билүү? санахгүй байх чинь.. Гэгээрэл нь жаргал юм болуу? эсвэл заавал жаргах албагүй ч байж болхын. Эргээд яриандаа оръё.
Тархинд энэ үйлдэл яаж хийгддэгийг мэдэхгүй ч байгалийн зохилдлого, цаанаасаа ийм гэсэн мохоо үгээр хаамааргүй байна.
Компьютерийг хүн гэж төсөөлөөд түүнд хөгжим мэдэрдэг програм бичье. Тодорхой дүрэм зохиогоод тэр нөхцөлийг хангасан аялгуунд "I'm happy!" гэсэн бичиг гаргадаг байг. Энэ мэдрэмж мөн үү? Аяыг өндөр нарийвчлалтай "торгон" мэдэрдэг байг л дээ. Гэсэн ч хангалтгүй. Өөрөөр хэлбэл машинд мэдрэмжийн үр дүнг хүлээн авах субъект алга. Компьютер "өөрт" нь сайхан санагдаж байгаа гэдгийг "өөрөө" мэдэхгүй. Яагаад гэвэл компьютер "өөрөө" байхгүйм чинь. "Миний зохиосон програм л бий". Буддын сургаальд би гэж байхгүй, тэгэхээр миний гэж байхгүй гэхчилэн гардаг. Эндээс нэг марзан гаргалгаа хийвэл Компьютер бол гэгээрсэн бурхан болох нь..
Юм мэдэрч чаддаг, өөрийхөө оршихуйг мэдэрдэг субъекттай байдгаараа бид машинаас ялгаатайн бишүү? Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна гэдэг лаг үг ч энд хамаатай.
Миний оршихуйг тодорхойлж буй энэ мэдрэмж гээч асар чухал зүйл юм бишүү?
"Танилц Жо Блэк!" гээд киног бүгд мэдэх байх. Үхэл өөрөө хүний ертөнцтэй танилцахаар ирдэг. Ирэхдээ нэгэн залууг цааш харуулаад биенд нь ордог ба өөрийн аялалдаа хөтөч хийлгэхээр амьдралаа гайхалтай өнгөрүүлсэн нэгэн эрхэмийг сонгоно. Хөтөч нь болсон хөгшин бизнесмэн эр түүнийг хорвоотой танилцуулж эхлэнэ дээ. Үхэл жигнэмэг, самрын тос амсаж үзэхэд түүнд ихэд таалагдана. Улмаар хөтөчийнхөө охиныг ч "амсаж" үзнэ. Тэгээд охинд нь дурлачихаад явахдаа охиныг нь авч явна гэж өвгөнийг сандаргадаг. Эцэст нь Үхэл "өмссөн" залуугийнхаа мэдрэмжинд автаад байгаагаа ухаарч, охин "өөрт" нь биш гаднах залууд нь дурласаныг мэдээд хүний ертөнцийг орхин явна. Явахдаа нөгөө залууг амь оруулж үлдээгээд, анх тохирсоныхоо дагуу өвгөнийг аваад явдаг.

Бид ч гэсэн Үхэл шиг энэ ертөнцтэй танилцахаар ирсийм бишүү? Ирээд янз бүрийн зүйлсийг, сайхан эсвэл муухайг мэдэрч түүнээс хамаараад жаргана эсвэл зовно. Тэгээд нэгэн цагт Үхэл шиг биеэ орхин явна. Биетэйгээ хамт биеэрээ мэдэрсэн бүхнээ, дурсамжаа орхиол явна. Тиймээс ахархан олдох энэ амьдралдаа ахиухан шиг жаргаад авах хэрэгтэйм шиг. Жаргалтай болгодог зүйлс ч хорвоогоор нэг байна дөө. Амтыг нь улам нэмэхийн тулд чихэр биш мэдрэмжээ ихэсгэх талаар урьд нь бичиж байсан. Өмхийг ялаа шиг, цэцгийг эрвээхэй шиг мэдэрдэг бол гайхамшиг биздээ. Мэдрэмж бол хөгждөг зүйл. Тэгээд сэтгэл биеээ мэдэрсэн дурсамж бүхэнтэй нь орхисон хойноо харин юм мэдрэх болуу?
Энэ хүртэл махан биеэр мэдрэх мэдрэмжийг ярилаа. Амьтад ч мэдэрдэг. Тэгээд сайхан зүйлрүү тэмүүлдэг шүү дээ. Тэгвэл сүнс мэдрэх болов уу?
Магадгүй өөр орчин, ертөнцөд л мэдрэгддэг тэр зүйлсийг мэдэрдэг байх. Тэр нь энэ ертөнцийн эгэл мэдрэмжтэй зүйрлэшгүй сайхан болхоор лам нар бүгдийг огоорон гэгээрэх гэж тэмүүлдэг байх. За энэ бол зөвхөн мэдрэмж талаас нь тайлбарлан бодсиймшүү, юүгэж л ийм байв гэж.. Гэхдээ явж явж бусдын төлөө гэсэн, хайр, сайн сайханд хандсан үед төрөх мэдрэмжүүд л хамгийн сайхан нь юмдөө..

Friday, December 12, 2008

Чамайг хайрлахыг зөвшөөрөөч

Энэ айхтар хүн жил хагасын өмнө доорхыг бичиж байж. Эх блог дээрээ байхгүй л дээ.. Нэг газар хадгалагдсаныг нь олзуурхаад аваад ирлээ. Ийм лаг хүний ийм лаг бичлэгийг ганцаараа уншаад жаргаад явах нь хувиа хичээсэн хэрэг болох байлгүй гээд... бас л айхтар гаргалгаа шүү..


Чамайг хайрлахыг зөвшөөрөөч” гэнэ үү, юмтай хүний өгөхийн гайхамшиг биш, ядуу хоосон хүний авахын гуйланчлал нэг ийм дуу сонсож байна....

“Чамайг хайрлахыг надад зөвшөөрөөч” - Энэ бол хайрласан, хайрлах гэсэн хүнээс гарах үг биш. Энэ бол ердөө л хайрлуулах гэсэн, авах гэсэн, өмчлөх гэсэн, эзэмдэх гэсэн хүний үг. Утга, логикийн хувьд нарийвчлах юм бол тойруухан замаар хэлсэн “чамтай унтмаар байна” гэсэн үг шдээ. Харин хүмүүсийн илэрхийлэх арга заль улам нарийсч намайг хайрлаач гэдэг үгийг чамайг хайрлахыг зөвшөөрөөч гэдэг болсон байхийм. Хэхэ,аюултай хэрэг шүү. Тэхдээ намайг хайрлаач гэдгийг бодвол бас бага боловч дэвшил байнаа, маш бага, өнөө цагт тохирохооргүй үхэр тэрэгний, тун урагшгүй хурдтай дэвшил.

Тэр хүний зөвшөөрөлтэйгээр л хайрлаж эхлэх гэж байгаа юм шиг “Хайрлах сан даа”, “хайрламаар байна”, “хайрлахыг зөвшөөрөөч” гэдэг нь хайрлаж чадахгүй байгааг, хайрлаж эхлээч үгүй байгааг, хайр байхгүй байгааг, хайрлах ирээдүй бас байхгүйг илэрхийлж байна. Цаашдаа ч хайрлахгүй, өгөхийг биш, авахыг хүссэн л утга. Зөвхөн тодорхой хувирлын дараа л хайрлаж , хайрыг мэдэрч магадгүй юм, түүнээс биш одоогийн байдлаар ийм дуу дуулжаагаа хүмүүс хайрлаж чадахгүй. Хайр дурлал гэж нэг сайхан шажигнадаг тоглоомоор хүн төрөлхтөн өөрийгөө хуурсаар ирсэн, хүмүүсийн стратеги, тактикийн хувьд ч юм уу ямар нэг өөрчлөлт орж, ирээдүйд энэ төөрөгдлөөс гарцгаах биз, тэхгүй бол хайр , дурлал хэмээх энэ үзэгдлүүдийн аль аль нь анхны утга, зорилгоо гээчихсэн явж байх шиг санагдхийм.

Хайрлаж байгаа хүн бусад хүний зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өөр хүн өөрийг нь хайрлаж байгааг мэдсэн мэдээгүйд санаа зовохгүй, хайрлаж байгааг минь мэдээсэй гэж бодохгүй, тэгэх ямар ч шалтгаангүйгээр хайрладаг. Хариу хүлээхгүйгээр гэсэн үг.

Хайрлах гэдэг зүгээр л ямар ч шалтгаангүй, юуных нь ч төлөө биш хайрлаж байгаа хэрэг бөгөөд, тэхдээ өөр хүнээс, бусдаас эргэж ирэх хариунаас хараат бишээр. Тийм болохоор ирээдүйг сайн сайхнаар, эерэгээр төсөөлбөл, дурлал гэдэг ойлголт бидний мэдэхгүй тун их холын ирээдүйд мөхөж ч магадгүй

Харин энэ зөвшөөрөл хүссэн дуу яг мөн чанартаа бол хайрын тухай дуу биш байна

Өөр нэг зүйл.

Мээдээ: “Нийгэмд байр сууриа эзэлсэн бүсгүйтэй гэрлэнэ” гэсэн юу гэсэн үг вэ? гэж нэг хүүхэд надаас асуусын. Юу гэсэн үг вэ гэхээр нэгтэйгүүр Мээдээд одоо байгаа нэр төр, алдар хүнд, байр суурь хөрөнгө зоорь нь чамлагдаж байна, илүү их юм хэрэгтэй байна гэсэн үг. Хэлсэн үг нь ийм утга илэрхийлж байна, харин өөрөө ухамсартайгаар зориуд ингэж хэлсэн үү гүй юу, мэдэхгүй, за тэгж хэлсэн бол тийм зоригтой хэлж, сайн байна гэхээс өөр үг алга, гэхдээ ба-а-ргал үгүй болвуу. Нөгөөтэйгүүр, Мээдээд хувь хүний зан чанарын хувьд төлөвшиж тогтсон, зохицох чадвартай хариуцлагатай эхнэр хэрэгтэй юм байна гэсэн гаргалгааг өөрийнх нь үгнээс хийж болно. Нийгэмд байр сууриа эзэлнэ гэдэг ямар ч хүнээс зан төлөвүүдийн эерэг тогтолцоог, наад зах нь хувийн зохион байгуулалт, зохицох чадвар, эмх цэгц, сахилга бат, дэг журмыг шаарддаг. Логикийн хувьд нарийн задлан шинжилж үзвэл Мээдээд их ухаантай бүсгүй бол бас хэрэггүй гэдэг нь эндээс их тодорхой харагдаж байнлдаа. Ухаан гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө хэмжээл өөртэйгөө дүйцэх эмэгтэй, эрэгтэйтэй гэрлэдэг. Харин жинхэнэ ухаантай эрэгтэйчүүд дандаа жинхэнэ ухаантай эмэгтэйг хайж явдаг, за бааргал олдохгүй дээ, тийм хүн заавал дээд сургууль төгссөн байх ч албагүйшдээ, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн төдий хирнээ төрөлхийн тийм сайхан хүмүүс байх тохиолдол бас байнаа. За энэ ч яахуу, гэхдээ хэрэгцээтэй хүнд нь бол эрээд олддоггүй эрдэнэ, сураад олдоггүй сувд гэсэн үг.

Бас нэгэн зүйл: Найз бүсгүйтэйгээ хоёулаа хоолонд орж байлаа. Тэгсэн холгүйхэн нэг ширээн дээр 2 залуу, за бааргал /жижкен банди нар гэхэд болно/, нэг охин гуруулаа хоол иджийлаа.Тэгсэн нэг нь уг нь өнөө хоёртойгоо л ярьж байх шиг байгаам: “Эмэгтэйчүүд тэр гал тогоо хавиар л байжийх хэрэгтэйшдээ” гэж хэллээ. Магадгүй л юм. Тийм байхыг хүлээн зөвшөөрнө. Ялангуяа үндэслэл, гаргалгаагаа сайн хийж чадах залуу байвал гал тогоонд нь эргэлдэхээс буцахгүй, энэ харин нэгтэйгүүр: их ухаантай үг байж болох юм. Нөгөөтэйгүүр: Тэр банди нээх их ухаантай үг хэлж байгаа гээд өөрийгөө төсөөлчөөд Нана ба түүний найзын анхааралд өртөх гээд байгаамуу, хажуу дахь хоёртоо биш тэнд байгаа гуравдахь, дөрөвдэх этгээдүүдэд зориулаад ярьчихдгийм байна. Энэ үгээ үнэхээр сайн тайлбарлаж батлан хамгаалж чадах этгээд бол ядаж л хэзээ ч ингэж бусдын анхаарлыг татах оролдлого хийхгүй, ийм маягаар амнаасаа сувс унагаахгүй гэдгийг нь эгч нөгөөтэйгүүр нэг юм гадарлалгүй яах вэ.

Дахиад нэг юм: Юм гэхээр өргөн утгатай. Юм гэдэгт их олон зүйл орно, ер нь бүх зүйлийг юм гээд нэрлэчиж болно. Юмгүй хүн өөрийн нөхцөл, байдлаа нуух, юмтай хүн байгаа зүйлээрээ бадрамнаж, сагсуурах хоёр ын хооронд чанарын ялгаа байхгүй. Юмтай хүний бардамнаж хөөрөх сэтгэл нь байгаа юмандаа дасаагүй, дадаагүй хүний сэтгэл зүйг харуулаад байгаа бол юмгүй хүний сэтгэл юмс үзэгдэлд хүлээтэй, шунаж байгааг нь харуулж байгаам. Нөгөөтэйгүүр юмтай хүн юмтайгаа хэлэхээс, мэдүүлэхээс, хэлж ярихаас, харуулахааас ичиж зовсоноос болж даруу загнаж байгаа бол юм нь чадварын хэмжээнд очиж, эзэмшигдэж чадаагүйг бас харуулна. Тэр хэлж байгаа, өнгө аяс, манеер, ЯАЖ гэдэг их чухлаа.

Юмс яаж гэдэгтээ л яг байгаагаараа үзэгдхийм даа.
2007-05-06

Saturday, December 6, 2008

Photo

Хэдэн жилийн өмнө Мөрөөдөл зусланд ажиллаж байв. Гайхалтай сайхан газар. Тэгээд хэдэн зураг дарснаа сонирхуулж байна. Сонирхогчийн аппарат-р дарсын..
Өглөө болгон манан хөшилдсөн газар. Заримдаа үүлэн дээр гарчаа юу гэмээр л..


Хувхай модон дээр таван турлиахх..

Томоор харах бол дээр нь дараарай

энэ модны зөвхөн ёроол нь гарчээ. Доор нь ходоодны рашаан.

зуслан, амралтын газар




Энд эхийн ачийг амархан хариулна даа. Ээжид цай хоол байтугай усанд оруулсан ч болхоор шүүдэр унадын..


тэр уулын оройд байгаа саравч гоё харагдаад байдын. \\\\






энэ дор гялалзаад байгаа шүүдэр шүү дээ.. хөл нүцгэлээд гүймээр..


Энэ харин их сонин амьтан. Эрвээхэйн шинэ төрөл нээчээгүй байгаада..

тэгжугаад сонирхогчийн аппаратаар зураг дарах тухай зөвлөгөө оруулнаа..