Friday, April 16, 2010

нийтлэл уншаад..

Баабарын "Баяр" гэсэн гарчигий нь хараад лаг их юм хүлээсэн чинь, жоохон жол санагдав байна. Аргагүй ч юм уу.
Баярын ярилцлага, энэ тэрийг уншаад сэтгэл хөдөлдийн.. Ямар нэг юм бичмээр санагдаал..
Мундаг хүн шүү. Улс төр, үзэл бодол энэ тэр бол яахав дээ.. Гол нь мундаг хүн. Одоохондоо манай улс төр бохир байна л даа. Баяр шиг хүмүүс нь илүүтэй тодорч харагдах бараан фон маягийн.
Мань хүний яриа, байгаа байдал, бүр харц нь хүртэл өөрийг нь, өөрийнх нь дотоод хүч, эрхэм чанар, сэтгэлгээний эмх цэгц, тэр бүгдийг бүрэн дүүрэн илэрхийлчихдэг учраас хэн нэгэн хөндлөнгийн хүний тайлбар, магтаал эднүүс гологдох байх л даа. Тэр тусмаа тайлбарлагч өөрөө эрхэм чанар, хүн чанар болоод бусад үнэлэмжээрээ хажууд нь гологдохоор бол бүр явцгүй. Бичигч нь ч өөрөө харьцуулагдаад..
Ямартаа ч хүний төлөвшил, ухаарал болоод олон зүйлсийн хувьд суралцах, ажиглах бахархмаар сайхан загвар ийм хүнтэй байгаа нь сайхан хэрэг юм даа. Ер нь ч цаашид судлагдах байлгүй дээ..

Saturday, April 10, 2010

блогоо гэж..

оюутан байхдаа уншсан карма гэдэг номыг тухайн үедээ нэг их ойшоохгүй харин ч байдаг л нэг ном гэж томорсхийн явсны карма нь одоо хэрэгжиж байх шиг..
Блогоо бичилгүй их ч удлаа. Анзаараад байхад сингл блогчид нь хүнээ олонгуутаа нам жим болоод байх шиг.. нэрлэхүү яахуу.. хэхэ.
Блог нь нөгөө хүндээ зориулах орон зайг орлодог, ер нь ч тэр хүнээ олох арга зам нь болох байх. бэлэн танилцуулга байхад. тэгээд хэрэг нь бүтмэгц хөөрхий блог гсн..
Уулзалгүй удсан найзтайгаа уулзахад ярих юм олдодгүй шиг өнгөрсөнд болсон, бодсон, тэмдэглэмээр өчнөөн зүйлсүүд байхгүй болчихийн. 10 -р ангид байх, найзууд маань том болоод том хүн шиг тэнэг болохгүйм шүү гэж ярилцдаг байсын. тэгсэн хүссэн хүсээгүй том хүн болоол байна. найзууд маань ч хүлээн зөвшөөрөх байлгүй..
тэр үеийн Баясаад одооны Баясаа ямар санагдах болдо.. хэхэ.. ер нь хүүхэд том хүн хоёрын ялгаа нь юу юм болдоо гээд бодлоо..
Яалтачгүй хүсэл мөрөөдөл гэдэг үг шууд бууж байхым. Одоо бидний хүслийг тэгтэл татахаа байсан тоглоом, сонирхолтой зүйлс, тэр нэг ер бусын гайхамшигтай сонирхолтой зүйлсүүд рүү асар хүчтэй тэмүүлэх оргилсон хүсэл, баяр хөөр. Ихэнхи аав ээжүүдийн хувьд ийм оргилсон хүсэл тэмүүлэл нь янзан бүрийн хариуцлагад дарагдаад бөхдөг байх л даа. Эсвэл бүх хүсэл мөрөөдлийн оргил нь биелэнгүүт ханачихдаг биз. Ер нь ч сүүлийнх нь мөн дөө. Хүн ер нь хайр сэтгэлээс өөр юунд тэгтлээ их тэмүүлэхэв дээ. Удаах нэг ялгаа нь хариуцлага. Энэ тухайд урьд нь бичиж байсан. энэ хүрсэн чинь нэг л явцгүй болоо явчихийн.. ямартаа ч тасралтгүй хувирал өөрчлөлтөнд орсоор, одоо байгаагаа дүгнэж ойлгож ч амжихааргүй өрнөл хөдөлгөөн дунд амьдарч явна даа..