Sunday, May 30, 2010

дэмий шахуу

Хүний бие мах бод өөрийн хэрэгцээ шаардлагаа уураг тархинд хэлэхийг бид "хүрэх" гэж хэлдэг дээ..
шээс хүрэх, б**с хүрэх, залхуу хүрэх, инээд хүрэх, дургүй хүрэх, нойр хүрэх гэж мэгээл.. бас ханиад хүрэх байна..
үүн шиг уйлмаар санагдуул нулимс хүрээд байна гэж мэгээл яриул тээ.. хумс ургачуул хумс хүрээд байна гээл, жишээ нь миний үс хүрээл бна..
сая харин блог хүрээд нэг иймэрхүү юм...

Thursday, May 27, 2010

Г.Аюурзаны шалгуур

Сая үндэсний тв -р зохиолч Аюурзаны ярилцлагыг үзэв.

Монголын зохиолчид муухай, дэндүү олуулаа, уншигчид ялгаагүй муухай энэ тэр гээд яриад байсан. Тийм байж магадгүй л юм. Бас боловсрол муутай, сэтгэлгээ бас муутай, өөр юу юу ч билээ муутай л гээд байсан. Гол нь хэнтэй, юугаар нь харьцуулахаас л болох байх даа.. тэ?
мань хүний зохиолыг ухаан зүггүй уншдаг байх үедээ өөрийн мэдэлгүй чамирхах, мэдрэмжинд донтох, бусдыг дорд үзэх хандлагатай болчих гээд байснаас биш уг нь лаг л даа.. Гэхдээ надаа тэр хүний шалгуур нь таалагдаагүй ээ.. Яахав өөрийн "дуртай" хэмжүүрээрээ янзан бүрийн уран зохиол эднүүсээ хэмжинэ биз. Би лавдаг өөрийн шалгууртаа дуртай. Миний шалгуур надад үнэхээр таалагддаг учраас тэр бол миний шалгуур. Миний шалгуур маш олон зүйлээс хамаарч бий болсон .. дэлхий нийтийн боловсрол, мэдлэг эднүүс нөлөөлсөн л байх. гэхдээ Аюурзаны хэлсэн шиг 100 % яавч биш. Өөрт минь заяасан олон зүйлс, өөрөөсөө олсон олон зүйлээс шалгуур минь бүрэлдэн гарч ирсэн. Хамгийн гол нь би тэр шалгууртаа дуртай учраас, тэр миний шалгарсан шалгуур учраас, тэр шалгуураар харьцуулсан зүйлс нь надад хамгийн сайхан аз жаргалыг амсуулдаг учраас, тэр шалгуураас хамаарч үнэлэмж, ханамж, үзэмж минь тогтдог учраас би шалгуураа эрхэмлэн үзэж, өөрийн гэсэн шалгууртай байх эрх чөлөөгөө, мөн бусдын тэрхүү эрх чөлөөг ч хүндэтгэн үзнэ.

Миний шалгуураар надад сайхан санагдсан зүйлс Аюурзанын шалгуураар муухай байж бололгүй яахав. Гэхдээ Аюурзанын хувьд өөрийн шалгуураа боловсролтой хөгжилтэй гадгаадын мундаг орнуудын шалгууртай яг адилхан тул хамгийн сайн шалгуур гэж үзээд байгаа нь миний шалгуураар бол тэнэг санагджийна даа..

Аюурзана Аюурзанаараа, дэлхий нийт нь тэрүүгээрээ, харин Монгол нь Монголоороо л хэмжиг. Тэгээд Аюурзанын шалгуураар гайгүй гэх ганцхан уран зохиолтой, өөр унших юмгүй ард түмэн нь тэрүүгээрээ л байг. Өөрөөр хэлбэл улаан дарсанд дуртайнууд нь тэрийгээ ууг. Харин хадмынд маань байдаг чихэртэй аарцаар нэрж, шар тос хөвүүлэн халаасан нэрмэлийг минь улаан дарс биш байна гэх хэрэггүй. Аюурын өөрийнх нь хэлсэнээр уран зохиол гэдэг заавал хэвлэгдсэн ном байх албагүй янзан бүрийн хэлбэртэй байж болно гэнэ лээ. Бид харин ч "унших" юм ихтэй улс шүү.

Wednesday, May 19, 2010

марзан дуу..

Нүдээ аньсан чинь чихэээрр..
Нүүрээ дарсан чинь чихэээррр...
Харагдаад байлаа, тэссэнгүй ээ..
Хоёрыг аваад идчихлээ..
...

гээд нэг дуу байдаг даа.. анзаараад байсан чинь 90 -д оны үеийн дуу юм байшд.. кк