Friday, May 27, 2011

улс төр

Ихэнхи хүнд хамгийн чухал үзэл бодол нь шашин, гүн ухаан, амьдралыг үзэх үзэл аль нь ч биш.. Улс төр л байдаг мэт..

Миний хувьд ч ялгаагүй. Уг нь би тэгтлээ их улс төрждөг хүн биш л дээ. Гэхдээ бүхий л сэдвээр санал нийлдэг эхнэртэйгээ хүртэл улс төрөөс болоод муудалцахдаа хүртэл маргаж байснаа бодохоор улс төр гэдэг эвгүй эд байгаам шүү.. Мэдлэг, итгэл үнэмшил 2 -н хольц болхоор тэр байх. Дан мэдлэг бол мэдлэгийн хэмжээ илүүтэй нь багадаа тайлбарлаж өгөөд асуудал шийдэгдэнэ.. Мэдлэг багатай нь өөрийхөө хэмжээг бас мэдэхүйц байдаг.
Дан итгэл бол бас асуудалгүй.. Хүмүүс өөр шашинтай хүний итгэлд харьцангуй хүндэтгэлтэй ханддаг. Итгэл юм чинь ямар ч баримт нотолгоо хэрэггүй.

Улс төр энэ хоёрын холимог болхоор их яривагтай юм даа.. Тэгээд бас ямар ч хүнд ойлгомжтой санагддаг. Гүн ухаан, шашныг ихэнхи хүн мэдэхгүй, харин улс төрийг бүгд мэддэг шүү дээ. Одоохондоо улс төр ихэнхи хүний хувьд шашин, гүн ухаанаас хавьгүй илүү амьдралд нь нөлөөлж байна. Манайд, тэр тусмаа манай нам төрийхөнд.. Бүхэл амьдрал нь улс төрөөс хамаарсан хүмүүс ч бий л байх..

Улс төрийн бас нэг онцлог нь хувирамтгай. Өөрөөр хэлбэл хүнээс, улс төрчөөс хамааралтай. Шашин, гүн ухаан бараг л хөдөлшгүй үзэл баримтлалтай бол улс төрийг онолоос гадна улс төрч бүрдүүлдэг. Бие хүн нэгэнд нь таалагдахад нөгөөд нь таалагдахгүй. Нэг нь тэр хүнд итгэж байхад нөгөө нь эргэлзэнэ. Хүнийг хэмжих шалгуур нь ч хүн бүрийн хувьд ондоо болхоор улс төрийн хувьд нэгэн санаатай байх боломжгүй биз дээ.. Ерөнхийдөө хүмүүсийн нэг хэсэг нь социал талруугаа, нөгөө тал нь либерал талдаа.. Аливаа хамт олон дунд ч энэ харьцаа байж л байгаа..

Би аль нэг талыг илт дэмждэг бол эсрэг талыг дэмждэг хүмүүс надад нэг л таагүй хандаж эхлэнэ. Надад ч ялгаагүй дэмждэггүй чиг баримжаатай намын улс төрчид, тэр хүн нь сайн муу ялгаагүй нэг л таагүй санагддаг.

Анзаараад байхад улс төрөөс өөр салбарт олонд танигдсан хүмүүс улс төржөөд байх өөрсдөд нь хэрэггүйм шиг..

Эсрэг талых нь дургүйг заавал хүргэнэ. Бүр улс төр сонирхдоггүй хэсгийх нь ч дургүйг хүргэдэг байх. Нийт хүмүүст таалагддаг байсан хүн улс төржсөний гайгаар нэг хэсгийх нь дургүйг хүргэх хүсмээр зүйл биш л дээ.. Тэр тусмаа урлагийхан.. Ямар ч хүн өөрийгөө урлагийн хэдээс илүү улс төрийн мэдлэгтэй л гэж үзнэ. Ядаж л Жавхаа, Ариунаа, Сосорбарам, Эрэл хурд, Номин талстыхан нараас дээр л гэж бодно. Одоо дээр нь дуучин Болд орж байх шиг байна. Мань хэд өөрсдийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдсөн гэж төсөөлдөг байх л даа. Гэвч эсрэг намыг нь дэмждэг дурын баагий эдний улс төрийн үзэл бодлыг нулимхад бэлэн. Эхнэр нөхрүүд ч улс төрийн үзэл бодлоосоо болж салдаг шүүдээ. Хайртай байсан хүмүүс бие биендээ ямар ч үнэ цэнэгүй санагдаж, бие биедээ дургүй хүрч байхад, юун шүтдэг дуучин.. Бат-Эрдэнэ аваргыг ч гэсэн Монгол хүн бүр хүндэлж хайрладаг байсымдаг..

Friday, May 20, 2011

Шашаан гэж..

Хүмүүс твиттерт шашны талаар хэлэлцэж байна. Хэл загатнаад байхаар нь урьд бичиж байсан бичлэгээ аваад ирлээ..


- Манай шашныг дэлхийд ... -н сая хүн шүтдэг...
- Манай урсгал нь Христийн загалмайг аврал гэж үздэггүйгээрээ бусдаасаа давуу талтай...
- Уламжлалт сайхан шашинаа шүтэх хэрэгтэй...

Саяхан болтол шашин нь хар тамхи байсан болохоор тэр биз, бидний энэ талын ойлголт баахан зөрчилтэй..
Шашныг харьцуулна гэдэг өөрөө асуудал. Юугаар нь харьцуулахын?
Хорвоогийн үнэн гэж үзвэл аль нь илүү үнэн бэ? гэдэг шалгуур хамгийн оновчтой нь байх. Гэтэл шашны онцлогоор үнэн нь өөрөө итгэсэн эсэхээс хамаараа явчдаг. Энэ нь цаашлаад бид юунд яаж итгэдэг вэ болоо явчина..
Ихэнхи хүмүүс дээр байгаа шиг бүр марзан гэмээр шалгуураар шашныг харьцуулдаг. Яджаахад тэрүүгээрээ талцаа явчина. Сонголтоо яаж хийх нь тэдний хэрэг л дээ.. Гэхдээ энэ нь шашны тухай ойлголтыг улам төөрөгдүүлж байна. Аминист биш л бол яалтачгүй тухайн хүний амьдралд шашин маш их нөлөөтэй. Амиа хорлож үхэх үү, байх уу? үхэхдээ үхэр буугаа яахуу ийхүү? гээд тэр хүний амьдрал шашнаас ихэд хамааралтай болдог аргагүй чухал сонголт. Гэтэл зарим оронд хүүхдийг багаас нь шашинжуулаад сонголт хийх эрх чөлөөг нь булаан авдаг. Уул нь бүх хүн эрх чөлөөтэй. Бурхнаас ч юмуу бидэнд өгсөн агуу хувь хишиг юм.

Үнэндээ ямар ч шалгуур тавьсан аль ч шашин тэрийг чинь хангана. (эсвэл Буддист ламаар америк чөтгөрийг, христ ламаар Монгол чөтгөрийг даруулж үзхиймүү? ) Аль нэгийг нь илүүд үздэг нь бид үлдсэн хэдийг хангалттай мэддэггүйнх. Тэгэхээр сонголт хийхэд шалгуур хангалтгүй болоод байгааз? Тэгвэл харьцуулалт хийхгүйгээр хэрхэн сонголт хийх вэ? Бүр сонголт хийх үү, хийхгүй юу гэсэн "сонголт" хийж ч магадгүй. Хэрэв итгэл зөвхөн оюун ухааны логик тооцооллоос хамаардаг бол энэ мэтчилэн хэцүү болно. Яахав тэр талаас нь аваад үзье л дээ:
Шашны сургаалыг мэдлэг гэж бодоод сонголтоо хийе гэсэн ч бас асуудал.
Библи, Коран, Буддагийн сургаалыг гялс уншчаал сонгоол сонгоол явчдаг бол ч яахуу. Шашны сургаалын хувьд аль түрүүлж мэдсэндээ талтай хандах гээд байдаг. Түрүүлж орсон мэдлэг нь тархинд суугаад тархи тэр мэдлэгийн дүрмээр сэтгэж эхэлнэ. Яг хэл сурч байгаа юм шиг. Анх сурсан хэлээрээ сэтгээд байвал шинэ хэл сайн сурч чадахгүй. Яг зэрэгцүүлээд судалж болох л юм. Тэгвэл сонголт хийхэд бүр ч хүнд болох байх, шашин бүрд агуу зүйлс, үнэний хувилбарууд оршин байдаг. Сонголт гэдэг чинь нэгийг нь аваад нөгөөг орхихын нэр. Эцэстээ юунд ч итгэж чадахаа байсан атейст гарах байлгүй. Зовлонтой нь нэгтгэж ойлгоё гэхээр бие биеэ үгүйсгээд байдаг. Явж явж тархи гээч эрхтний ажиллах зарчим нь логик болохоор сургаалиа аль логиктой тайлбарласан нь хүний итгэл хүлээгээд байх шиг.
Бид шинжлэх ухаанд шууд л итгэдэг шүү дээ. Ямар нэг юм нотлох болвол ШУ -р батлагдсан гэж амы нь таглана. Эргэлзээгүй нотолгоо болдог учир нь ШУ -ний үндэс нь логик юм. ШУ -ч биш бүхэл хорвоо ертөнцийн утга нь логик шүү дээ. Биш гээд маргасан ч тэр чинь логикгүй бол тэгээл явцгүй. Илэрхий худлаа зүйлийг ч логиктой тайлбарлачихад шууд л итгэдэг. Энэ санаагаа итгүүлэхийн тулд би логиктой ярихаас аргагүй.. Тэгвэл хамгийн логиктойгоор нь ШУ -г шүтвэл яасийн? Зарим нь Эйнштэйний зурагны өмнө залбирал үйлдэх тухай бодож байж магадгүй. Аугаа их дээд нэгэн зүйлийг мэдрэх, түүний өмнө мөхөс мэт мэдрэмж бүгдэд л төрдөг.
Гэвч 500 -д жил судалсан хамаг ШУ -ний маань тайлбарлаж чадахгүй зүйл улам л ихсээд байна. Ямартаа ч логикын хувьд хамгийн зөрчилгүй үнэн бол Cogito ergo sum. (Сэтгэж байна, тиймээс би оршиж байна. Р.Декарт.)
Хэнд ч ойлгогдохоор энгийн түвшинд би сонголт хийх шалгуураа бүхнийг, эсрэг үзлээ ч өөртөө шингээсэн нэгдмэл, цорын ганц, хувиршгүй байхаар тавина. Тэгээд "олж харах" -ыг хичээнэ дээ..

Sunday, May 15, 2011

Нам гүм сайхан өдөр.. хүүтэйгээ гэр сахиад, гиүрээд, жаргаад суужийна.. цонхоор нар тусаал, нар үүлний цагуур оронгуут гэрэл бүдэгрээл, нарны хурц туяа бүдэгрэнгүүд бараг харанхуулчих шиг санагдаал, төд удалгүй цонхоор дахин нарны хурц туяа тусаал..
Гадаа хүүхдүүд шуугилдаад, гэрт Бахын хөгжим.. Жоохон хүүхдэд Бахын хөжгим сайн гэж сонсоод..

тэгээд нэт орсон чинь нэг блог дээр ийм үг байхым даа..

Happiness is not a destination, it is a way of life.